“Хүслийн хавар” хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд саатаарай
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, “Ирээдүйн Монгол” ТББ хамтран “Хүслийн хавар” хүүхдийн уран зургийн үзэсгэлэнг өчигдөр нээлээ.
Уг үзэсгэлэнд МУЭ-ийн гишүүн зураач, багш Т.Нурмаажаваар удирдуулсан “Хүүхдийн ертөнц” уралдаант үзэсгэлэнгийн 2014, 2015, 2016 оны тэргүүн болон дэд, шагналт байрын эзэд болох Ц.Болорцэцэг, Б.Мөнхцацрал, Г.Ангараг, М.Галбаатар, Б.Шагшаабодь, Г.Эрдэнэбаатар, Б.Тэмүүлэн, Э.Сарнай зэрэг 30-аад авьяаслаг хүүхдийн 90 гаруй бүтээлийг олны хүртээл болгож байна.
Зураач, багш Т.Нурмаажавын монгол зургийн төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг нь суралцагч хүүхэд багачуудад үндэсний өв уламжлал, ёс заншил, түүх соёлоо харуулсан монгол зураг зурах арга барил, хандлагыг бий болгох ач холбогдолтой юм.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хоёр улсын соёлын солилцоо болон эв найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна хүүхдүүд өөрийгөө үнэлэх чадвар нь дээшилж, урам зориг авч цаашид уран зургаар хичээллэх хүсэл тэмүүлэлтэй болохын зэрэгцээ зөв хүмүүжих, дэлхийд өрсөлдөх Монгол хүнийг бий болгох эхлэлийн гараа бий болно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
БНСУ-ын ЭСЯ-ны үзэсгэлэнгийн танхимд хоёр өдөр үргэлжлэх энэхүү гайхамшигт ертөнцөд түр саатаж нүд баясган сэтгэлээ хөглөөрэй.

Ж.Болор