Украйнд Оросын тухай ярихыг хориглолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-04-19 15:00:04
Улаанбаатар./МОНЦАМЭ/ Хэдхэн хоногийн дараа Украины нийслэл Киев хотноо болох “Евровидение” хөгжмийн наадмыг үзэж, сонирхохоор ирэх гадны жуулчдад зориулан гаргасан гарын авлагад нэгэн сонирхолтой зөвлөмж агуулжээ. Тодруулбал “Украйнчууд энх тайвныг эрэлхийлдэг ард түмэн. Гэвч тэднийг Орос хэмээн дуудаж, Орос Украйны харилцааны талаар ярихгүй байхыг танд зөвлөе” гэсэн нь Оросын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. 23 зөвлөмжөөс бүрдэх энэхүү гарын авлагад Украйнд хэрхэн биеэ авч явах талаар зөвлөсөн аж.
Европын хамгийн том хөгжмийн наадам гэж хэлж болох “Евровидение”-д оролцох ёстой байсан Самойлова Юлия гэх оросын дуучныг Украйны тал улсынхаа хилээр нэвтрүүлэхгүй хэмээн мэдэгдснээр ОХУ энэ жилийн “Евровидение” наадамд оролцох боломжгүй болсон талаар бид өмнө мэдээллэсэн билээ. Украйны энэхүү шийдвэрийн хариуд ОХУ-ын “Первый канал” суваг тус наадмыг шууд дамжуулахаас татгалзжээ. 

Москва хот
Л.Нандинцэцэг
Холбоотой мэдээ