“Хоггүй Улаангом” challenge аянд төрийн байгууллагуудыг дуудаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-04-20 10:37:32
Увс /МОНЦАМЭ/ Улаангом сумын ЗДТГ-аас “Хоггүй Улаангом” challenge аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд хоггүй, цэвэр цэмцгэр, соёлтой, орчин үеийн Улаангом хотын өнгө төрхийг бий болгохыг зорьж байгаа аж.
Уг аянд өнөөдөр аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын хамт олон дуудагдаж, “Чандмань эх” үдэлт, угталтын цогцолборын ойр орчмыг цэвэрлэж орон нутгаа цэвэрхэн болгоход хувь нэмрээ оруулсан байна. Улаангом сумын ЗДТГ-аас “Хоггүй Улаангом” challenge аяны дараагийн дуудах байгууллагаар Дулааны 2-р станцын хамт олныг товлоод байна. Тус аянд дуудагдсан байгууллагууд долоо хоногийн дотор мэдээлэл, тайлангаа гаргаж Улаангом сумын ЗДТГ-т хүргүүлэх юм байна. Аянд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ