Агро парк шинэ сорт туршиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт 2011 онд Чехийн Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол төмс” хөтөлбөрийн санхүүжилтээр байгуулагдсан агро парк говийн нөхцөлд тариалж болох хүнсний ногооны шинэ сортууд, төрөл бүрийн модлог ургамлыг тариалж үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилтыг хийж гүйцэтгэж байна.
Дээрх агро парк сүүлийн таван жил хүнсний таван сортыг туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Өнгөрөгч гуравдугаар сарын10-нд помидорны “Толстой” хэмээх шинэ сортыг хүлэмжинд зориулж анх удаагаа тариалснаас гадна хоёр төрлийн байцаа, өгөрцийний гурван төрлийн сорт тарьсан нь амжилттай болж ургасан аж.
Туршилтаар батлагдсан үрсэлгээг жирийн хүлэмжинд шилжүүлэн тариалах юм. Хүнсний ногоог илүү зардал гаргалгүйгээр нарны гэрлийг ашиглаж эрт тариалснаар зургадугаар сар гэхэд эрт ургацын ногоог хурааж хэрэглэгчдэд хүргэдэг болсон аж.
Нарийн ногооноос аль сорт нь говийн нөхцөлд тарьж болох, аль илүү ургаж болохыг туршилтаар баталж хүмүүст үзүүлэх сургалтаар, үзэсгэлэн худалдаагаар жишээ болгож үзүүлдэгээс гадна найман аймгийн 24 суманд ийм загвар талбайг байгуулахад нь зөвлөгөө мэдээлэл өгч, ажиллажээ. Тус агро паркийн эзэмшил нь аймгийн ХХААГ-т харьяалагдаг бол үйл ажиллагааг нь “Мөнх-Ашиг” хоршоо гэрээгээр гүйцэтгэдэг аж.

Х.Эрдэнэбулган