"USS Carl Vinson”-ыг живүүлнэ гэж Умард Солонгос мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПХЕНЬЯН. /ВВС/. Солонгосын хойгийг чиглэн явж байгаа АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг “живүүлэхэд бэлэн” гэж Умард Солонгос мэдэгдлээ.
Тус улсын эрх баригч Хөдөлмөрийн намын албан ёсны эх сурвалж болох “Rodong Sinmun” сонины ням гарагт гаргасан дугаарын тоймчийн буланд “АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц болох “USS Carl Vinson”-ыг манай улс “ганцхан цохилт”-оор живүүлж чадна” гэжээ.
“USS Carl Vinson” тэргүүтэй АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлэг энэ долоо хоногт Солонгосын хойгт хүрч ирэх төлөвтэй байна.
АНУ-ын хувьд Умард Солонгостой “стратегийн тэвчээр зааж харилцах эрин үе” өнгөрсөн гэж Пхеньянд Вашингтон анхааруулж, Ерөнхийлөгч Д.Трамп цохилтын бүлгээ Солонгосын хойг руу илгээсэн юм.
АНУ-ын холбоотон хэвээр байвал Австралид цөмийн зэвсгээр цохилт өгнө гэж Умард Солонгос мөн анхааруулжээ.

Г.Доржханд