Шарапова АНУ-ын нээлттэй тэмцээнээс нэрээ татлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТВАШИНГТОН. /ВВС/. Дэлхийд чансаагаар гуравдугаарт бичигдэж буй Оросын алдарт теннисчин Мария Шарапова бэртлийн улмаас АНУ-ын нээлттэй тэмцээнд орж чадахгүй болжээ.
Өдгөө 28 настай орос теннисчин өвдөгний бэртлийн улмаас Уимблдоноос хойш тоглохгүй байгаа юм. Тэрбээр “Фэйсбүүк” хуудастаа “АНУ-ын нээлттэй тэмцээнд оролцохын тулд би чадах бүхнээ хийсэн. Гэхдээ миний бэртэл хараахан эдгэрсэнгүй” гэжээ.
Их дуулгын таван удаагийн аварга өнөөдөр Нью-Йорк хотноо Австрийн теннисчин Дариа Гавриловатай тоглох байсан юм.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд