Кеничүүд "баатрууд"-аа угтан авав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:14:42

НАЙРОБИ. /ВВС/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон хөнгөн атлетикийн ДАШТ-д түрүүлсэн тамирчдаа кеничүүд ёслол төгөлдөр угтан авлаа.

Тамирчдыг нийслэл Найроби хотын Жомо Кеняттагийн нэрэмжит нисэх онгоцны буудалд Кенийн дэд Ерөнхийлөгч Уильям Руто тэргүүтэй хэдэн мянган хүн хүн угтан авсан байна.

Руто тамирчдыг хүндэтгэн тэдэнтэй хамт өргөөндөө тусгай зоог барьжээ.

Кени долоон алт, зургаан мөнгө болон гурван хүрэл медальтайгаар хөнгөн атлетикийн ДАШТ-д анх удаагаа түрүүлсэн юм.

Тус улсын Ерөнхийлөгч Ухуру Кенятта тамирчдыг энэ пүрэв гарагт хүлээн авч, тэдэнтэй тусгай зоог барих ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд