МҮЭХ тайван жагсаал хийж Засгийн газарт шаардлага хүргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд өнөөдөр тайван жагсаал хийв. Тайван жагсаал нийслэлд төдийгүй 21 аймгийн төв талбайд 12 цагт нэгэн зэрэг эхэлжээ. Жагсаалын гол зорилго нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж буй бөгөөд уг хэлэлцээрээр бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ татвар бий болгоход түншлэгч талуудтай зөвшилцөх, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлэхийг шаардаж байгаа аж.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар жагсаалын талаар “Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын түвшинг дордуулахгүй байхаар тусгасан. Гэвч 2017 оны төсвийн тодотголоор долоон төрлийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх болсон. Энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Үүнийг эсэргүүцэж МҮЭХ-ноос Засгийн газарт зургаан удаа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байна” хэмээв.
Ж.Батсайхан