Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймагт ажиллалаа. Ажлын айлчлалынхаа үеэр тэрээр иргэдтэй уулзалт хийж бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтээ танилцууллаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, “Монгол бахархал, үндэсний дархлааг авч үлдэх чиглэлээр 2010 оны 5-р сард “Монгол уламжлалт сэтгэлгээ, арга ухааны үндэс хичээлийн тухай” зарлиг гаргаж 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-иудын сургалтын хөтөлбөрт тусгасан. Мөн монгол хэлний цахим толийг бүтээж үндэсний бичгийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар хэд хэдэн ажил зохион байгуулж улмаар олимп, дэлхийн аваргуудад тогтмол урамшуулал олгодог тогтолцоог бий болгож багийн болон өвлийн спортыг дэмжихэд анхаарч ажиллалаа” гэлээ.
Мөн Төрийн ордонд “Иргэний танхим” байгуулж өдгөө бүх аймаг, сум, дүүрэг хороонд “Иргэний танхим” бий болсон гэдгийг онцоллоо. Энэ нь иргэд өөрт хамаатай асуудлаар шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг нээн өгсөн гэлээ. Мөн Орон нутгийн хөгжлийн санг бий болгож хөрөнгө оруулалтын жагсаалтыг иргэдийн оролцоотой шийддэг болсоныг ч дурдав. Уг сангаар дамжуулж сүүлийн гурван жилд 600 тэрбум төгрөгийг орон нутагт хуваарилжээ.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд үйл ажиллагааны зардлаа жил бүр 60-аас багагүй хувиар бууруулж иржээ. Тодруулбал, өмнө нь 11.5 тэрбум төгрөг байсан зардал одоо 4 тэрбум гаруй болсон аж. Тэрээр үгийнхээ төгсгөлд Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлээгүй хариуцлагын хямрал нүүрлэсэн, шат шатандаа хариуцлагыг төлөвшүүлж чадвал тулгамдаад буй бүх асуудлыг шийдвэрлэхэд хялбар болно гэсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ