"Архигүй өдөр" 30 согтуу жолооч илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ НИТХ-аас Нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдрийг “Архи согтууруулах ундаа худалдахгүй өдөр" болгосон. Гэтэл 5 дугаар сарын 01-ний даваа гарагт цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 30 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 349 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 279 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 5, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, онхолдсон 1 осол бүртгэгдсэн байна. СХД-ийн нутаг Дунд нарангийн 13 дугаар гудамжинд амины "ММС strada" маркийн автомашин онхолдож зорчигч 10 настай Э нарын 2 хүн гэмтсэн мэдээг ЗЦА-аас өглөө.
Ж.Батсайхан