Москва-Бангкокын чиглэлийн SU-270 нислэгийн 313 зорчигч азаар амьд үлдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Москва /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу 5 дугаар сарын 1-ний шөнө Москва-Бангкокын чиглэлд нислэг үйлдэж байсан “Аэрофлот” компанийн SU-270 нислэг ховор төрлийн агаарын сэгсрэлттэй бүсэд орсны улмаас 27 хүн бэртэж эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал газардахаас 40 минутын өмнө онгоц ховор төрлийн агаарын сэгсрэлттэй бүсэд орсноор онгоцны бүхээгт байсан эд юмс, хамгаалалтын бүсээ зүүгээгүй байсан зорчигчид суудлааса шидэгдэн хүнд бэртсэн байна. Уг аюулаас болж хөлөг дээш 180 метрт шидэгдэн мөн энэ хэмжээгээр доош унажээ.
Эмнэлэгт хүргэгдсэн 27 зорчигчийн 24 нь ОХУ-ын, гурав нь Тайланд улсын иргэн байв.
Зорчигч Татьяна ярихдаа “Би онгоцоо сөнөж байна л гэж бодсон. Найзтайгаа Тайландад амрахаар явж байсан. Харамсалтай нь найз маань их хүнд бэртэж хагалгаа хийлгэлээ. Зорчигчид шоконд орсон, бүгд л амандаа маань уншиж зарим нь уйлж орилж байлаа. Энэ аймшигт үзэгдэл ойролцоогоор хоёр минут орчим үргэлжилсэн. Урьд нь онгоцоор олон удаа нисч байсан ч ийм зүйлтэй учирч байсангүй. Дахиж онгоцоор нисэж чадна гэдэгтээ итгэлгүй байна" гэв.
Чадварлаг нисгэгчийн ачаар онгоц Тайландын нийслэл Бангкок хотод амжилттай газарджээ. Зорчигчдын эмчилгээний зардлыг "Аэрофлот" компани бүрэн хариуцах аж.
Дашрамд дурдахад энэхүү төрлийн үзэгдлийг урьдчлан мэдэх боломжгүй ба дэлхий дахины агаарын зорчигч тээвэрт жилд 750 орчим ийм тохиолдол бүртгэгддэг аж.

Москва хот
Л.Нандинцэцэг
Л.Нандинцэцэг