Азийн Хөгжлийн банк шинэ сорилтуудыг даван туулахад бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Nikkei Asian Review/. Сүүлийн жилүүдэд Азийн улс орнуудын эдийн засаг мэдэгдэхүйц өссөөр байна. Гэсэн хэдий ч тус тивийн улс орнууд эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд цахилгааны шугам, зам, ус дамжуулах суваг болон бусад дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй болжээ. Тиймээс эдгээр улс орнууд дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт татах хэрэгтэй.
Азийн Хөгжлийн банкны /АХБ/ тооцоолсноор, Азийн дэд бүтцийг сайжруулахад 2016-2030 оны хугацаанд нэг жилд 1.7 их наяд доллар шаардлагатай. Тус банк энэ тооцоог 2017 оны хоёрдугаар сард гаргасан юм. Энэ нь найман жилийн өмнө гаргаж байсан тооцоотой харьцуулахад бараг хоёр дахин их үзүүлэлт аж.
Одоо эсвэл дараа нь төл
Ази тивд 400 сая орчим хүн цахилгаан эрчим хүчний, 300 сая хүн цэвэр усны хомсдолд орооод байна гэж АХБ мэдэгдэв. Салбараар нь авч үзвэл, энэ бүс нутагт цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг сайжруулахад 982 тэрбум доллар, төмөр зам ба тээврийн бусад дэд бүтцийг сайжруулахад 557 тэрбум доллар хэрэгцээтэй байгаа бол харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулахад 152 тэрбум доллар шаардлагатай байна.
Дэд бүтцээ сайжруулж, энэ салбарт хөрөнгө оруулалт хийхгүй бол Азийн эдийн засгийн өсөлт саарна.
Зүүн Өмнөд Азид хүн амын тоо өсч байгааг дагаад цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Харин энэ бүс нутгийн улс орнууд цахилгаан эрчим хүчний эрэлтийг хангаж чадахгүй байна.
Индонезид жилд таван цаг, Вьетнамд хоёр цагийн хугацаагаар гэрэл цахилгаан тасардаг аж.
Азийн улс орнуудын хот суурин газарт хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь замын түгжрэл болоод байна. Индонезийн Засгийн газрын тооцоолсноор, нийслэл Жакарта хотын замын түгжрэлийн улмаас тус улс жилд 65 их наяд рупи буюу 4.87 тэрбум долларын хохирол амсдаг аж.
2030 он хүртэлх хугацаан дахь Азийн дэд бүтцийн эрэлтийн өсөлтийн 60 хувь нь Хятад улсад, 20 хувь нь Энэтхэгт ногдож байна. Хятад улсын хувьд хөдөө орон нутгийн дэд бүтцээ юуны түрүүнд сайжруулах хэрэгтэй байна.
2015 онд АХБ-наас олгосон зээлийн хамгийн их хувийг буюу 17 хувийг Энэтхэг авчээ. Харин Хятад улс 13 хувийг нь авчээ. Тус банк улс орнуудын, ялангуяа энэ хоёр улсын дэд бүтцийг сайжруулахад санхүүжилт хэрэгтэй байгааг харгалзан үзээд зээлийнхээ хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Тус бүс нутгийн улс орнууд дэд бүтцийн салбарт жилдээ нийт 881 тэрбум доллар зарцуулж байна. Энэ нь эрэлттэй харьцуулахад харьцангүй бага үзүүлэлт юм. Татвар нэмж, үргүй зардлаа танаснаар улсын төсвийг нэмэгдүүлж, дэд бүтцээ сайжруулах боломжтой гэж АХБ үзэж байна.
Өвсний үндэс
АХБ нь 1966 онд байгуулагдсан бөгөөд анхны ерөнхийлөгчөөр нь Японы Сангийн дэд сайд асан Такэши Ватанабэ ажиллаж байв. 31 гишүүн улс, 10 мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус банк өдгөө 67 гишүүнтэй болжээ.
Дэлхийн II дайны дараа улс орнуудыг хөл дээрээ босоход туслах зорилготойгоор байгуулагдсан, АНУ-ын удирдан чиглүүлдэг Дэлхийн банкнаас ялгаатай нь АХБ Азийн хөгжиж буй улс орнуудын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэхэд анхдагч дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготойгоор байгуулагдаж байв.
Шинэчлэл хийж, нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлж байсан Хятад улсыг АХБ 1986 онд гишүүнээр элсүүлжээ. Мөн онд тус банк Энэтхэг улсад зээл олгож эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, АХБ нь тус хоёр улсын эдийн засгийн хөгжлийн үндэс суурийг тавихад тус дөхөм үзүүлжээ. Ялангуяа, өнөөдрийн дэлхийн эдийн засгийг жолоодон чиглүүлэгчдийн нэг болоход нь тус банк Хятад улсад тусалсан гэж хэлж болно.
Мөн АХБ нь 1986 оноос засгийн газрын баталгаагүйгээр хувийн компаниудад шууд санхүүжилт олгож эхэлжээ.
1990-ээд оны үед тус банк бүс нутгийн санхүүгийн асуудлуудыг хамгийн ихээр анхаарч байлаа.
1997 онд Ази санхүүгийн хямралд өртөхөд АХБ санхүүжилт босгох замаар бүс нутгийн хөгжиж буй улс орнуудад тусалж байв.
Үүнээс 10 жилийн дараа дэлхийн дахин санхүүгийн хямралд дахин өртөх үед АХБ зээлийн хэмжээгээ гурав дахин нэмэгдүүлж байлаа. Тухайн үед тус банкийг Японы Сангийн дэд сайд асан, өдгөө Японы Төв банкны тэргүүнээр ажиллаж байгаа Харүхико Күрода удирдаж байв.
Сүүлийн үед тус банк Хятад улстай хамтран ажиллахыг эрмэлзэх болсон. Эхэндээ АХБ Хятадын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг болгоомжтой ажиглаж, хамтран ажиллахаа мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч Хятадын байгуулсан энэ шинэ банк нь Филиппиний нийслэл Манила хотод төвтэй АХБ-ны түнш гэхээсээ илүүтэйгээр өрсөлдөгч болох төлөвтэй байна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд