Байшин барихад ашиглах 3D принтерийг зохион бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК./TASS/. Массачусетын технологийн их сургуулийн /MIT/ эрдэмтэд байшин барихад ашиглах зөөврийн 3D принтерийг зохион бүтээжээ. Энэ тухай мягмар гарагт CNN телевиз мэдээллээ.
Энэхүү төхөөрөмжийг ашиглан 14 цагийн дотор 15 м-ийн голчтой, 4 орчим м өндөр, дугуй хэлбэрийн барилгын даацын хийцийг босгох боломжтой. 3D принтер нь эргэлдэгч жижиг, том хоёр манипулятороос бүрддэг бөгөөд уг төхөөрөмжийг байшин барих газарт суурилуулдаг ба манипуляторууд автомат горимоор байшингийн каркасыг дотор талаас нь тусгай хөөсөөр барин босгодог байна. Үүний дараа принтерийг байшингаас гаргадаг аж.
MIT-ийн мэргэжилтнүүдийн ярьснаар, энэ арга нь барилгын ажлын өртгийг мэдэгдэхүйц хямдруулж, ажлын явцыг хурдасгахаас гадна барилгыг илүү чанартай, илүү аюулгүй болгодог ажээ. 3D принтер нь цаашдаа боловсронгуй болж, бүрэн автомат болох бөгөөд одоохондоо түүний ажиллагааг аюулгүй байдлын үүднээс оператор хянаж байгаа аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар, ирээдүйд ийм маягийн төхөөрөмж нь нарны зайгаар ажиллах бүрэн боломжтой. Энэ шинэ бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Science Robotics” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.
Судалгаанд оролцсон Стивен Китинг-ийн ярьснаар, барилгын тоног төхөөрөмжийг хүргэхэд хүндрэлтэй, алслагдмал газар нутагт эсвэл байгалийн гамшиг тохиолдсон бүс нутгуудад 3D принтерийг ашиглах боломжтой юм. Түүний бодлоор, энэ технологийг 5 -10 жилийн дотор ашиглаж эхлэх бололтой.

Алс хэтдээ уг төхөөрөмжийг Өмнөд туйл, Сар эсвэл Ангараг гарагийг эзэмшихэд ашиглаж болно гэдгийг С.Китинг онцлон хэллээ. Барилгын материалыг орлуулан мөс эсвэл Сарны тоосыг ашиглах боломжтой гэнэ. 3D принтерийн тусламжтайгаар байшин барих энэ технологийг өмнө нь Орос улсад амжилттай туршиж байсан тухай CNN телевиз мэдээлжээ. Тухайлбал, “Apis Cor” компани энэ оны эхээр үүнтэй ижил төстэй технологийг ашиглан Москвагийн ойролцоох Ступино хотод 38 м2 талбайтай байшин барьсан гэнэ.
О.Барс