Тав хүртэлх насны хүүхэд А аминдэмийг заавал өгөх ёстой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Жил бүрийн 5, 11 дүгээр сард 6-59 сартай хүүхдэд өндөр тунт А аминдэм уулгах аяныг зохион байгуулдаг. Орхон аймгийн хэмжээнд 5 хүртэлх насны 10883 хүүхдийг А аминдэмжүүлэлтэд хамруулах, шаардлагатай аминдэмийг сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хуваарилсан талаар Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Мөн БОЭТ-ийн Төрөх тасагт төрсөн эх бүрт А аминдэмийг тогтмол уулгаж бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ харьяа сумынхаа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж хүүхэддээ А аминдэмийг уулгахыг санууллаа. Үүнд 6 сартайгаас 11 сартай хүүхэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй), 12-59 сартай 200 000 олон улсын нэгж тунтай (улаан өнгөтэй) А аминдэмийг уух ёстойг мөн анхааруулсан юм. Тав хүртэлх насны хүүхэд, хөхүүл эх, улаанбурхан, салхинцэцэг, суулгалт, амьсгалын замын өвчин зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн хүүхэд А аминдэмийн дутагдалд өртдөг тул эмчийн заавраар заавал уух шаардлагатай гэнэ. Хоолонд А аминдэмээр баялаг элэг, бяслаг, сүү, цөцгий, цөцгийн тос, загас, өндөг, лууван, нохойн хошуу, амтат жүрж, халиар, халгай, хөмүүл, өргөст хэмх, амтат чинжүү, урт байцаа, яншуу, гоньд, чацаргана, хулуу, вандуй зэргийг тохируулан хэрэглэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хүргэлээ.

Б.Оюун-Эрдэнэ