Цахир “Шилдэг менежмент”-тэй сумаар тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 10:21:05

2015 оны 10 дугаар сарын 16-ний билэгт сайн өдөр Цэцэрлэг хотноо Монгол Улсын Засгийн газрын Газрын харилцаа, геоди, зураг зүйн газар- Швейцарь улсын Засгийн газрын  хөгжлийн агентлаг, Хүнс ХАА-ын яамны дэргэдэхь “Ногоон алт” төслөөс “Бэлчээрийн шилдэг менежменттэй сум”-ыг шалгаруулах болзолт уралдааныг ажлын тайланг хэлэлцэж дүнг гаргав.

Төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа 7 аймгийн 38 сумаас 13 сум хугацаанд тайлангаа ирүүлжээ. Болзлын үзүүлэлтүүдийг  харгалзан дүгнэхэд, Ховд аймгийн Дуут, Чандмань Говь-Алтай, Архангайн Чандмань Цахир сум “Бэлчээрийн шилдэг менежменттэй сум”-аар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардан авав.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаатар Засаг даргын захирдаг Цахир сумынхан 2015 онд нэг багийнхаа нутгийг бүхэлд нь чөлөөлж бэлчээрийг сэргээсэн байна. Үр бүтээлтэй ажилласан таван мэргэжилтэнг ОХУ-ын Итгэлт хамбын хийдэд аялж мөргөл хийх эрхийн бичгээр, Цахир, Хотонт, Төвшрүүлэх сумын газрын даамал Н.Батсайханыг шилдэг менежмерээр, Засаг дарга Д.Батбаатарыг манлайлагч удирдагчаар, газрын дааамал Х.Сарантуяаг баярын бичиг 100 мянган төгрөгөөр шагнаж өргөмжлөн урамшууллаа.

Архангай аймаг: Л.Булган

 

Холбоотой мэдээ