Монгол хэл, бичгийн улсын олимпиад Орхон аймагт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-05 12:39:41
oyuka_hu@yahoo.com
Орхон/ МОНЦАМЭ/ Монгол хэл, бичгийн улсын 49 дэх олимпиад өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд нээлтээ хийлээ. Одоогоос 17 жилийн өмнө буюу 2000 онд Монгол, хэл бичгийн улсын 31 дэх олимпиад Орхон аймагт зохион байгуулагдаж байсан түүхтэй. Монгол хэл, бичгийн улсын олимпиадаас өнгөрсөн хугацаанд манай аймгийн 12 сурагч, 9 багш алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.
Улсын олимпиадыг өөрийн аймагтаа зохион байгуулах нь багш нарын мэргэжил туршлагыг дээшлүүлэх, бие биенээсээ туршлага солилцох боломжийг нээж өгдөгөөрөө давуу талтай юм. Энэ удаагийн олимпиадад эх орны өнцөг булан бүрээс шат шатандаа шалгаран шигшигдсэн шилдэгийн шилдэг 30 сурагч, 30 багш эрдэм мэдлэг, эх хэлнийхээ соёлоор өрсөлдөх юм.
Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн удирдлагууд болон Монгол Улсын “Ардын багш”, доктор, профессор Ц.Өнөрбаян, МУИС-ийн профессор, “Зөвлөх багш”, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн М.Базаррагчаа, МУИС-ийн профессор, “Зөвлөх багш”, Монгол Улсын “Гавъяат багш” Ж.Баянсан, “Гурван эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал,  доктор, профессор Ч.Жачин нар оролцлоо.
           
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ