Кенийн тамирчны тогтоосон марафон гүйлтийн шинэ дээд амжилтыг тооцсонгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН./BBC/. Кенийн тамирчин Элиуд Кипчоге 42 км 195 м-ийн сонгодог марафон гүйлтийн зайг 2 цаг 25 секундэд туулж, шинэ дээд амжилт тогтоосон боловч түүнийг нь тооцсонгүй.
Уг зайг хоёр цагаас богино хугацаанд туулах зорилго бүхий энэ гүйлтэд Кипчоге-гээс гадна Эритрей улсын марафонч Зерсенай Тадесе, Этиоп улсын тамирчин Лелиса Десиса нар оролцжээ.
Э.Кипчоге дээрх рекорд амжилтыг Италийн Монца хотод “Nike” компаниас зохион байгуулсан гүйлтийн тэмцээний үеэр тогтоосон байна.

Уг амжилтыг тооцоогүйн учир нь энэ удаагийн гүйлт нь албан ёсны тэмцээн биш бөгөөд бүтээгдэхүүн сурталчлах аяны хүрээнд явагджээ.
Хурдаа тохируулахад нь гүйлтийн тамирчдад тусалдаг зааварлагчид /pacemaker/ гүйлтэд оролцсон байна.
Ингэснээр дэлхийн албан ёсны рекорд болох 2 цаг 2 минут 57 секундийн амжилт хэвээрээ үлджээ. Уг рекордыг 2014 оны 9 дүгээр сард болсон Берлиний марафоны үеэр Кенийн тамирчин Деннис Киметто тогтоосон байна.
О.Барс