“Сайн хичээлийн батламж”-ийн эзэд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БСУГ-аас 2016-2017 оны хичээлийн жилийн “Сайн хичээл, үйл ажиллагааны аймгийн зөвлөлгөөн”-өө Сүхбаатар сумын ЕБ-ийн 1, 3, 4-р сургуулиуд дээр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд сургууль бүрээс суурь, бүрэн дунд боловсролын түвшинд монгол хэл, математик, гадаад хэл, хөгжмийн хичээл зааж байгаа нэг нэг багш, дунд ахлах ангийн сургалтын менежерүүд, 5 бүсээс шалгарсан тус бүр 5, нийт 20 цагийн хичээлийг явуулж байгаа багш нар хамрагдаж, “Сайн хичээлийн батламж” гардан авчээ. Өнгөрсөн долоо хоногт болсон дээрх зөвлөгөөний хүрээнд шалгаруулсан “Хамгийн сайн хичээл”-ийн Монгол хэл бичиг, уран зохиолын хичээлээр Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн 4 дүгээр сургуулийн багш Р.Алтанхүү, Математикийн хичээлээр Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн 4 дүгээр сургуулийн багш Ө.Золбаяр, Гадаад хэлний хичээлээр Зүүнбүрэн сумын сургуулийн багш Э.Оюумаа, Хөгжмийн хичээлээр Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн 1 дүгээр сургуулийн багш Ц.Алимантуяа нарын заасан хичээлүүд шалгарч, “Сайн хичээлийн батламж”-ийн эзэд болжээ.

Ч.Отгонцэцэг