Стандарт, хэмжил зүйн газар үйл ажиллагаагаа танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газар энэ сарын 18-нд Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах болжээ.
Уг өдөрлөгт Автотээврийн үндэсний төвийн Автомашин оношлогооны лаборатори, Механикийн хэмжих хэрэгсэл, цахилгааны болон усны тоолуур худалдах, засварлах, суурилуулах, үйлдвэрлэх, худалдах, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцох юм. Мөн дулааны тоолуур болон эмнэлгийн хэмжих хэрэгсэл худалдах, засварлах, суурилуулах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.
Энэ сарын 18-ны 10.00-16.00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү өдөрлөгөөс иргэд бүх төрлийн тоолуур, хэмжилтийн багаж хэрэгслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж бүрдэх юм.
Ч.Ариунболд