“Нууцын эзэн” олны хүртээл болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-27 17:39:55

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Нууцын эзэн” хэмээх үзэсгэлэн нээлтээ хийж, олны хүртээл боллоо.

Монголчууд эрт дээр үеэс өнөөг хүртэл бурхадын дүрийг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж ирсэн. Үүнтэй холбоотой тус музей өнгөрсөн жилээс эхлэн “Арван хангал” хэмээх бурхан шашны 10 бурханы зурмал, оёмол, цутгамал, шуумал дүрүүдийг нэг нэгээр нь олон нийтэд танилцуулж билээ. 

Энэ жилийн тухайд тус музей өөрсдийн сан хөмрөгт хадгалагддаг Очирваань бурханы хатгамал, цутгуур, баримал, дармал, сийлбэр зэрэг урлагийн олон төрлөөр бүтээсэн дүрүүдийг олон нийтэд дэлгэлээ. Энэхүү үзмэрт тавьсан бүтээлүүдийн 95 орчим хувь анх удаа олны өмнө дэлгэгдэж буйгаараа онцлог хэмээн албаныхан хэллээ.

Бүтээлүүд нэг сарын турш олны хүртээл болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ