Дэлхийн ур чадварын тэмцээнд 5 залуу оролцохоор тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират Улсад энэ оны аравдугаар сард болох Дэлхийн ур чадварын тэмцээнд улсаа төлөөлөн оролцох залуус өнөөдөр тодорлоо.
Дэлхий нийтээрээ мэргэжилтэй ажилтны үнэ цэнийг мэдэрч, хүн төрөлхтний бүтээн байгуулалт, эдийн засгийн гол хүчин зүйл нь мэргэжилтэй ажилтан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол Улс 2013 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын гишүүн орон болж Монгол хүний ур чадварыг дэлхийд өрсөлдүүлэх боломжийг нээсэн. 2015 манай улс Дэлхийн ур чадварын тэмцээнд 2015 онд анхны удаа 9 мэргэжлээр амжилттай оролцсон юм.
Хоёр жил тутам зохион байгуулагддаг “Мэргэжлийн олимп” гэгдэх “Дэлхийн Ур чадвар”-ын тэмцээнд манай улс энэ жил таван мэргэжлээр оролцохоор үндэсний аваргуудаа өнөөдөр/2017.05.11/ шалгарууллаа. Гурван үе шаттайгаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын дунд зохион байгуулсан тэмцээнээс дараах оролцогчид үндэсний аварга боллоо.
1. Гагнуурын төрөлд Ж.Жанлав-Ойдов. 18 настай, Техник технологийн дээд сургуулийн төгсөгч.
2. Барилгын өрөг-угсралтын төрөлд Ц.Мягмарсүрэн. 17 настай, Барилгын политехникийн коллежийн оюутан.
3. Сантехникийн төрөлд Ц.Долгормаа. 18 настай, Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежийн төгсөгч.
4. Мужааны төрөлд Н.Эрдэнэмөнх. 20 настай, Техник технологийн дээд сургуулийн төгсөгч.

5. Цахилгааны төрөлд Л.Төгөлдөр. 19 настай, Налайх МСҮТ-ийн төгсөгч.
Ч.Ариунболд