Энэтхэг улс “Нэг бүс, Нэг зам” чуулга уулзалтыг бойкотлохоор шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-15 16:07:14
НЬЮ-ДЕЛИ./TASS/. Ням гарагт Бээжинд эхэлсэн “Нэг бүс, Нэг зам” олон улсын чуулга уулзалтыг Энэтхэг улс бойкотлохоор шийджээ. Энэ тухай NDTV телевиз мэдээллээ.

“Аливаа төсөл нь улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх байдлаар хэрэгжих ёстой” гэж тус телевиз Энэтхэг улсын ГХЯ-ны төлөөлөгчийн мэдэгдсэнийг иш татжээ.

"Энэтхэг, Пакистаны хооронд үүссэн маргаантай асуудал болох Гилгит-Балтистаны нутаг дээгүүр дайран өнгөрөх Хятад-Пакистаны эдийн засгийн коридорыг байгуулах явдлыг Энэтхэг улс зөвшөөрч чадахгүй" гэж мэдэгдэлд дурджээ.

“Аливаа улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой чухал чухал асуудлуудыг үл тоомсорлож буй төслийг ямар ч улс орон зөвшөөрөхгүй” гэж Энэтхэгийн ГХЯ онцлон тэмдэглэсэн байна.

“Нэг бүс, Нэг зам” олон улсын эдийн засгийн чуулга уулзалт ням гарагт Хятад улсын нийслэлд нээгдсэн ба түүнд олон орны төрийн дээд удирдлагууд оролцож байгаа юм.
О.Барс 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ