Баян-Өндөр сум “дунд” эрсдэлтэй дүгнэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 11:21:34

Баянхонгор аймгийн МХГ-ын “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-ний дагуу Баян-Өндөр сумд “Нэгдсэн шалгалт”-ыг зохион явуулжээ. 14 хяналтын чиглэлээр 61 объектод хяналт шалгалт хийхэд 38,4 хувь буюу “дунд”  эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Шалгалтаар нийт 646 зөрчил илэрч, газар дээр нь 89 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлжээ. Мөн шалгалтаар 3,6 сая төгрөгийн  торгууль шийтгэвэр ногдуулсан байна.

Сонирхуулахад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төлөвлөгөө болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг 10 дугаар сард 100 хувь хийж дуусгасан байна. Эрсдэлийн үнэлгээ хийгдэж төлөвлөгдсөн обьектуудаас давхардсан тоогоор 74 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулаагүй тул хяналт шалгалтад хамрагдаагүй аж.

Төлөвлөгөөт шалгалтад 450, төлөвлөгөөт бус хяналт шалгалтад 98, гүйцэтгэлийн хяналт шалгалтад 46 аж ахуй нэгж, байгууллагын нийт 2000 шахам иргэн хамрагдсан байна. Шалгалтаар нийт 8361 зөрчил илрүүлж, 70 хувийг нь газар дээр нь арилгуулах арга хэмжээ авчээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ