Бүрэнтогтох сумыг жишиг сум болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 11:58:04

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлаар Бүрэнтогтох сумыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх жишиг сум болгохоор санал гаргаж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудлыг оруулж хэлэлцүүлэхээр болжээ.

Тус хурлаар аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт ихээхэн нэмэгдэж байгаа Түнэл, Арбулаг, Бүрэнтогтох, Мөрөн сумдын асуудлыг хэлэлцжээ. Мөн цаг үеийн асуудлаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, хоорондын уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах зэрэг асуудлуудаар гишүүд байр сууриа илэрхийлж, санал солилцжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ