Манай хөлбөмбөгчид Ираны багт хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-17 15:25:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуучуудын футзалын шигшээ баг “Азийн 20 хүртэлх насны АШТ”-ий “D хэсэг”-ийн хоёр дахь тоглолтоо Азийн чансааг тэргүүлэгч Ираны шигшээ багтай хийж 6:0-ээр хожигдлоо.

Анх удаа Азийн АШТ оролцсон манай залуучуудын футзалын шигшээ баг өчигдөр АНЭУ-ыг 3:5-аар буулгасан бол өнөөдөр тив дэлхийд футзалын хөгжлөөрөө дээгүүр бичигддэг Ирантай тоглолоо.
Иран улс нь дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэлэгддэг хүчирхэг баг юм. Тиймдээ ч тэд илүү санаачилгатай тоглолтыг үзүүлэн эхний үед 0:5-аар давамгайлсан. Харин манай залуус завсарлагааны дараа илүү хянамгай тоглолтыг үзүүлэн, хоёрдугаар үед ганц гоол алдсанаар үндсэн цагт 0:6-ээр хожигдлоо.

Одоогоор тив дэлхийн футзалын чансаанд бичигддэггүй манай футзалын шигшээ баг тивийнхээ аваргатай тун сайн тоглолт үзүүллээ. Залуучуудын футзалын шигшээ баг маргааш 14 цагаас Киргиз улсын багтай тоглоно.
Д.Өлзий
Холбоотой мэдээ