Увсын нийт нутгаар цасан бүрхүүл тогтлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 13:25:36

Увс аймгийн ихэнх нутгаар энэ сарын 26-аас эхлэн цас орж, 1-18 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

Улаангомд 8 см, Наранбулагт 10 см, Сагилд 11 см, Түргэнд 18 см зузаан цас орсон бол бусад сумдад 1-7 см зузаан цас оржээ. Нийт нутгаар салхи шуургагүй тогтуун байна. Өнгөрсөн шөнө агаарт -13 градус, хөрсөн дээрээ -14 градус хүйтэн хоножээ. Өнөөдрөөс цаг агаар хүйтрэх юм байна. Ирэх сарын 1-2-нд цас нэмж орох аж.

“Баруунтуруун суманд цасан бүрхүүл тогтоогүй, ууландаа цастай, Зүүнговь сум цасгүй байна. Өчигдөр Зүүнхангай суманд цас ороогүй байсан бол энэ шөнө 5 см зузаан цас ороод хоносон” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны инженер Д.Отгонхүү манайд мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ