"Цэвэрхэн Булган" аянд иргэд нэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 14:05:45

Булган аймгийн залуус фэйсбүүкд “Цэвэрхэн Булган” хэмээх хаяг нээн тустай ажил өрнүүлж байна. Аймгийн төвөөр урсдаг Зүүн түрүүний гол, Ачуутын голын ай сав хогтой, бохирдолтой байгааг  цэвэрлэх зорилгоор энэ аян өрнүүлж байгаа ажээ. 

Тэрхүү фэйсбүүк хаягт нэгдсэн залуус бие биенээ урин хүсэлт илгээж өглөөний 7–8 цагийн хооронд гол орчмын хогийг цэвэрлэж байна. Тус урилгад уригдаж  дуудагдсан нэгэн 3 хоногийн хугацаанд ачуут болон зүүн түрүүний голын ай савд тодорхой хугацаанд ажиллаж 4 ширхэг/100-ын тор/ хогийг түүж төвлөрүүлсэн хогийн цэгт хүргэнэ. Түүсэн хогны хамт сэлфи хийснээр баталгаажна. Хэрвээ ажил дууссан бол дараагийн 3 хүнийг урина. Хүндэтгэх шалгаанаар 3 хоногийн хугацаанд ажиллах боломжгүй хүмүүс Цагдаагийн газрын хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах байрны тохижолтонд 5000 төгрөг хандивлаж болно. Хандивын аяны явуулын хайрцагт мөнгө хийж буй зургаараа баримт хийснээр дараагийн хүсүүсээ урих боломжтой. Одоогоор 70 аад залуус цэвэрлэгээний ажилд нэгдэн хог цэвэрлээд байна.Тэдний цуглуулсан хогийг Булган аймгийн Хот тохижилт үйлчилгээний хэлтсийн хамт олон ачиж төвлөрсөн хогийн цэг рүү хаялаа. 2 машин хог цуглуулсан байна. Энэхүү ажил үргэлжилж байна.

П.Батням

Холбоотой мэдээ