Гадаадад оюутнуудад хуулийн зөвлөгөө өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Аялал жуулчлалын газрын санаачилгаар Гадаадын иргэн, харьяатын газраас "Гадаад оюутнуудад мэдээлэл өгөх хуулийн танилцуулгын цаг" сургалтыг их дээд сургуулиудад зохион байгуулж байна.
Энэ удаад МУИС-ийн хурлын зааланд ээлжит хуулийн сургалтаа зохион байгууллаа. Тус мэдээллийн цагт БНХАУ-аас МУИС-д суралцаж буй 191, Хөгжим бүжгийн коллежид сурч байгаа 14 орны төлөөллүүд оролцов.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Гадаадын иргэн, харьяатын газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ариунтунгалаг, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Н.Гарьд нар сургалтын визээр олон удаа хилээр нэвтрэх боломж, ар гэрийнхэн, найз нөхөд, танилуудаа Монголд хэрхэн урих талаар мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгчээ. Дараагийн хуулийн танилцуулгын цагийг АШУИС, СУИС зэрэг сургуульд зохион байгуулах юм.

Ж.Батсайхан