Баруун бүсийн үсчдийн мэргэжлийн сургалт Баянхонгорт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-19 13:45:31
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-нд Баруун бүсийн аймгуудын Үсчдийн мэргэжлийн сургалт анх удаа болох гэж байна. Баянхонгор хотноо болох "Мастер-2017" тус сургалтыг Баянхонгор аймгийн Үсчин, гоо засалчдын холбоо, Мастер үсчдийн нэгдэл "Nine" клуб, Баянхонгор аймгийн ХХААГ хамтлран зохион явуулна.
Хэдий богино хугацаанд болох ч тус сургалтаар баруун бүсийн үсчид бүлгийн болон ганцаарчилсан байдлаар хүссэн мэдээлэл зөвлөгөө авч, практик дадлага хийж алдаа оноогоо ярилцах бүрэн боломжтой. Баянхонгор аймгийн Үсчин, гоо засалчдын холбоо өмнө нь орон нутгийн сургалтыг жил бүр зохион явуулдаг байсан бол энэ удаад баруун бүсийн үсчдийг хамруулж байгаагаараа онцлог.
                                                                                                                                                                       Б.Мөнхзул
Холбоотой мэдээ