Цалин, амралтын мөнгийг буруу бодож байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 15:25:10

Увс аймгийн Давст сумын төсвийн байгууллагуудын 2013-2014 оны үйл ажиллагаанд аймгийн Аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар сумын төсөвт байгууллагууд ажилтнуудынхаа ээлжийн амралтын олговрыг тооцохдоо зөрүү гаргаж байсан нь тогтоогдсон аж. Тухайлбал 2013 онд Эрүүл мэндийн төв 11.5 мянга, Дунд сургууль 7 мянга, Хүүхдийн цэцэрлэг 19.1 мянга, 2014 онд ИТХ, ЗДТГ, Баг 56.4 мянга, Соёлын төв 3.3 мянга, нийт 97.3 мянган төгрөгөөр илүү, Эрүүл мэндийн төв 2013 онд 211.0 мянга, ИТХ, ЗДТГ, Баг 2013 онд 593.2 мянга, Дунд сүргууль 819.3 мянга, Хүүхдийн цэцэрлэг 220.1 мянга, Соёлын төв 2013 онд 255.1 мянга, 2014 онд ИТХ, ЗДТГ, Баг 422.5 мянга, Соёлын төв 5.6 мянга, нийт 2526.8 мянган төгрөгөөр дутуу олгосонд суутган тооцох, нөхөн олгох акт тогтоосон байна.

Тэрчлэн Засгийн газрын 2008 оны 54 тоот тогтоолыг зөрчиж улирлын урамшууллыг 45 хувиас хэтрүүлэн Боловсролын салбарын нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Буяндэлгэрт 2013 онд 37.6 мянга, ээлжийн амралттай байх үед урамшуулал тооцож Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Цэндсүрэнд 2013 онд 29.3 мянга, 2014 онд 67.4 мянга, нийт 96.7 мянга, Дунд сургуулийн захирал Р.Бадамжавд 2013 онд 63.8 мянга, 2014 онд 73.4 мянга, нийт 137.2 мянган төгрөг илүү олгосон байна. Мөн 2013 онд ИТХ-ын дарга Д.Ганбаатарт олгосон 80.0 мянга, Дунд сургуулийн нярав З.Түдэвт олгосон 49.6 мянга, нийт 129.6 мянган төгрөгийн цалингийн урьдчилгааг суутган тооцоогүй байсан нь илэрсэн аж.

 Албан томилолтоор ажилласан хугацааг буруу тооцож 2014 онд ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Ичинхорлоод 35.5 мянга, Засаг дарга Ж.Батсүхэд 29.0 мянга, нийт 64.5 мянган төгрөг илүү олгосноос гадна 2014 онд Засаг даргын орлогч Г.Лхагважавд 11, 12 сарын цалингийн нэмэгдэл гэж 245.7 мянган төгрөг олгосон байна. Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн О.Ганчимэг 2014 оны 6-р сард 7 өдөр ажилласан байхад 15 өдрөөр тооцож 161.6 мянган төгрөг илүү олгожээ. 2013 онд Эрүүл мэндийн төвийн багийн эмчээр ажиллаж байсан Р.Цэцэгмаад Засгийн газрын 90-р тогтоолын нэмэгдлийг 1, 2-р сард 15 хувиар тооцож нийт 48.9 мянган төгрөг дутуу олгосон байна. Эдгээр зөрчлүүдэд акт тогтоож, илүү олгосон цалин урамшууллыг эздээр нь нөхөн төлүүлэх, дутуу авсан хүмүүст нөхөн олгох ажлыг аймгийн Аудитын газраас Давст сумын ЗДТГ болон төсвийн байгууллагуудад үүрэг болгожээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ