Өнөөдөр дэлхийн жүдогийн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭЖил бүрийн 10 дугаар сарын 28-ны өдрийг “Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-гээс дэлхийн жүдогийн өдөр” болгон тав дахь жилдээ дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
2015 оны энэ өдрийг IJF-гээс “Эв нэгдэл” уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/ өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 28-ны 11 цагаас Спортын төв ордоны бэлтгэлийн зааланд арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ өдөр “Астана-2015” ДАШТ-ий медальтнууд нээлттэй бэлтгэлийг хийхээр болсон бөгөөд Монголын жүдо академийн тамирчид үзүүлэх тоглолтыг хийж, ахмад тамирчид санал бодлоо солилцох юм.
Д.Өлзий