Ханх чиглэлийн 5 гүүрээр зорчихыг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймгийн Мөрөнгөөс Ханх чиглэлийн авто замын гүүрийн байдалд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Ханх чиглэлийн Тургийн гол, Борсын гол, Сэвсүүлийн гол зэрэг 5 гүүрний тулгуурын материал илжирч хотойсон, чулууны дүүргэлт байхгүй, мод нь илжирсэн техникийн шаардлага хангахгүй байгаа учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын авто замын хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч зарим замыг хаах акт тавьжээ. Гэсэн хэдий ч жолооч нар зорчсоор байгаа учраас аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулга, сэрэмжлүүлгийг өгсөөр байна.
Б.Гантуяа