Сансарын тунелийн ханыг зургаар гоёлоо

Монголын мэдээ | НИЙГЭМ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 14:00:59

Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  Жуулчин, Төмөрчин, Энэбиш, Л.Лааган, Баруун Сэлбэ, Залуус, Барилгачин, Эрхүүгийн гудамжид явган хүний зам засвар, нөхөн  сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Мөн Дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамж, Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай, Үйлдвэрчний гудамж болон Дуурийн театрын өмнөх талбай, Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалт, үйлдвэрлэлийн төвийн орчмын явган хүний зам  зэрэг нийт  6 160 м2 талбайг хатуу хучилттай болгосон байна. Түүнчлэн  хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сансарын тунелийн  ханыг  мэргэжлийн уран зураачид уран зургаар гоёсон бол Чингисийн талбайд таван хошуу мал бүхий цэцгэн байгууламж хийсэн аж. Шинээр хийсэн ногоон байгууламжид гүйцэтгэгч байгууллагууд нь хаягаа байршуулдаг болсон бөгөөд энэ нь ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг  сайжруулахад чухал ач холбогдолтой гэж хэрэгжүүлэгч байгууллагууд үзэж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд