Өрсөлдөх чадвараараа дөрвөн байр ахив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 21 аймгаас Орхон аймаг тэргүүлсэн бол Өмнөговь, Сүхбаатар, Дархан-Уул зэрэг аймаг эхний тавд багтсан байна.
Харин 2016 оны үзүүлэлтээрээ Дорноговь аймаг зургадугаар байрт шалгарсан нь 2015 оны үзүүлэлтээс дөрвөн байраар урагшилсан аж. Аймгуудын өрсөлдөх чадварыг 180 гаруй үзүүлэлтүүдээр тодорхойлдог бөгөөд судлаачдын дүгнэж буйгаар Дорноговь аймаг засаглал болон дэд бүтцийн үзүүлэлтүүдээрэй урагшаа ахисан байна.Шинээр авто зам барьсан, сумд нь интернетийн шилэн кабельд холбогдсон, мэдээлийн ил тод байдлыг хангах, иргэний оролцог сайжруулах чиглэлээр тоорхой ажил хийснээс гадна орон сууцны барилга эрчимтэй баригдсан зэрэг цөөнгүй үзүүлэлтийг нэрлэж болох аж.
Х.Эрдэнэбулган