Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ маргааш гардана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг маргааш гардуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд УИХ-д суудалтай гурван намаас нэр дэвшигч бүртгүүлсэн нь МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар юм. Нэр дэвшигчид үнэмлэхээ СЕХ-ноос маргааш буюу санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө гардаж авна. Ингэхдээ 09.00 цагаас МАН, 10.30 цагаас МАХН, 11.30 цагаас АН-ын нэр дэвшигчид үнэмлэхийг нь олгох аж.
Нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулсан өдрөөс саналын хуудас хэвлэх ажиллагаа эхэлнэ.

Н.Туяа