Онц ноцтой хэргүүдийн шүүх хурлыг хуулийн хугацаанд нь хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо.
Хэвлэлийн бага хуралд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр нар 'Шүүхийн үйлчилгээний шинэ стандарт” сэдвээр мэдээлэл хийв.
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2017 оныг шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил болгосонтой холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 'Шүүхийн үйлчилгээний төв”-ийг нээгээд байна.
Тус төв нь тохь тухтай орчинд шүүхээс шуурхай үйлчилгээ авах иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох, хэрэг маргааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах орчныг хангасанаар шинэлэг бөгөөд давуу талтай.
Шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэн энэхүү төв нь шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлж, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах ач холбогдолтой талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү онцлон Шүүхийн байгууллагыг үйлчилгээний байгууллага болгох эхний алхмыг энэхүү үйлчилгээний төвөөр хэрэгжүүлж эхэллээ. Цаашид нийслэлийн бусад дүүргийн шүүхүүд болон хөдөө орон нутгийн шүүхүүдэд энэ жишгээр иргэдэд үйлчилнэ” гэлээ.
Хан-Уул дүүрэгт эхний 5 сарын байдлаар хүндэвтэр 70, хүнд 19, онц хүнд 15 хэрэг, Баянгол дүүрэгт хүндэвтэр 142, хүнд 42, онц хүнд 11 хэрэг, СХД-т хүндэвтэр 108, хүнд 36, онц хүнд 10 гаруй хэргийг тус тус шийдсэн. Үүний дотор "Эрэл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат ад холбогдох хэрэг, Гааль, Татварын ерөнхий газрын Замын -Үүд суман дахь гаалийн ажилтнуудын 36 иргэнд холбогдох хэрэг, Мунзуй хочит Нямдорж нарт холбогдох хэргүүд хойшилсон ч хуулийн дагуу ирэх 6 дугаарт хуваарын лагуу хуралдана гэж мэдээлэв.
Ж.Батсайхан