Түймэр унтрааж , төөрсөн хүмүүсийг олжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван аймгийн долоон газарт ой хээрийн түймэр гарчээ. Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд ажилласаар байгааг ОБЕГ-аас мэдээлж байна.
Мөн хоёр ч газраас хүмүүс сураггүй алга боллоо гэсэн дуудлага хүлээн авч эрэл хайгуул зохион байгуулжээ. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нэгдүгээр багийн иргэн Э /50 настай, эмэгтэй/ тавдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагт ажлаасаа гараад сураггүй болсон тухай тавдугаар сарын 28-ны 00:46 цагт мэдэгджээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Адилбишээр ахлуулсан орон нутгийн 15 хүн, 3 техник хэрэгслээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Их Хонгорын-Энгэр” гэдэг газраас /сумаас зүүн урагш 20 км-т/ эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны ажилчдын байрны хашаанд тоглож байсан хоёр хүүхэд бямба гаригийн 12:05 цагийн үед сураггүй болсныг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн есөн алба хаагч, орон нутгийн 19 хүн шуурхай ажиллаж эсэн мэнд олжээ. Зургаан настай А /эрэгтэй/, таван настай Ш /эрэгтэй/ нарыг тухайн өдрийн 17:58 цагт айлаас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан