Амиа хорлохыг завдсан иргэний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-29 16:16:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнөө өглөө  байшингийн дээврээс унаж амиа хорлохыг завдсан этгээдийн амийг ОБЕГ-ын аврагчид овсгоо самбаа гарган аварлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хорооллын наймдугаар байрны дээврээс үсэрч, амиа хорлохоор завдсан иргэний зураг бүхий мэдээллийг  Нийслэлийн Онцгой байдлын газарт өгснөөр тус газрын зургаан аврагч хоёр цаг гаруй шаргуу ажилласны эцэст амиа хорлохоор завдсан иргэнийг байшингийн  дээврээс буулган аварсан  байна.

Онцгой байдлын аврагчид иргэнийг тайвшруулахаар хоёр цаг гаруй ярилцсан ч хүлээж авахгүй, уйлсаар байж. Эцэст нь тайвшруулж эсэн мэнд буулган, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газар дээр нь ажилласан багийнхан мэдээлэв.  Мөн эл өдөр Цагдаагийн газарт  согтуу иргэн амиа хорлохыг завдсаныг таслан зогсоожээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ