Э.Макрон Sputnik агентлаг болон RT телевизийг шүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВЕРСАЛЬ./TASS/. Ерөнхийлөгч Э.Макрон саяхан Францад болсон сонгуулийн сурталчилгааны үеэр Оросын Sputnik агентлаг, RT телевизийн явуулж байсан үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханджээ.
“Би гадаадын сэтгүүлчидтэй ямагт сайн харилцаатай байдаг хүн, гэхдээ ичгүүргүй худал зүйлийг тараах нь сэтгүүлчдийн ажил бишээ, энэ бол нөлөө үзүүлэх зорилготой байгууллагуудын хийдэг ажил. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр "Sputnik" агентлаг болон "RT" телевиз нь ийм нөлөөллийн байгууллагын үүргийг гүйцэтгэж, миний тухай болон миний явуулж буй кампанит ажлын талаар худал хуурмаг зүйлийг тарааж байсан” гэж Э.Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.
“Чухамхүү ийм учраас би эдгээр байгууллагын төлөөлөгчдөд манай сонгуулийн штабтай холбогдох боломж олгоогүй юм. Харин бусад бүх сэтгүүлчид, тэдний дотор Оросын жинхэнэ мэргэжлийн сэтгүүлчид миний сонгуулийн штабтай холбогдон мэдээлэл авах боломжтой байсан” гэж Э.Макрон нэмж хэллээ.
“Хэний нөлөөнд байдаг нь үл мэдэгдэх гадаадын янз бүрийн мэдээллийн хэрэгслүүд тус улсад ардчилсан замаар явагдсан сонгуулийн сурталчилгаа, кампанит ажлын үеэр зориудаар худал мэдээлэл, гүтгэлэг тараан Франц улсын дотоод хэрэгт оролцож байсан” гэж тэрбээр хэлсэн байна.
“Энэ асуудал дээр би өчүүхэн ч буулт хийх бодолгүй байна. "Sputnik" агентлаг болон "RT" телевиз нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид шиг бус харин нөлөө үзүүлж, ухуулга хийж, худал хуурмаг гүтгэлэг тараадаг байгууллагыг санагдуулахаар ажилласан” гэж Францын Ерөнхийлөгч Э.Макрон онцлон тэмдэглэжээ.

О.Барс