Тээврийн хэрэгслийн албан татвар төлөлт 80 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-31 22:32:48
Дундговь/МОНЦАМЭ/ Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөлтийн хугацаа маргааш дуусгавар болно.Дундговь аймагт энэ төрлийн албан татвар төлөлт 81 хувьтай байна.
Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулиар хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тухайн жилийн зургадугаар сарын нэгний өдрөөс өмнө харъяалах татварын албанд төлөх үүрэгтэй. Энэ дагуу өнөөдрийн байдлаар 5550 гаруй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн автотээврийн хэрэгслээ техникийн үзлэгт хамруулж, албан татвараа төлжээ.
2017 онд Дундговь аймгийн Татварын хэлтэс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 220 сая төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Үүнээс өнөөдрийн байдлаар 178 сая төгрөгийн орлого төвлөрсөн байна.
Мөн агаарын бохирдлын төлбөрөөр улсын төсөвт 30 сая төгрөг,  авто зам ашигласны хураамжаар орон нутагт 40 сая төгрөг тус тус төвлөрүүлэхээс орлогын төлөвлөгөө одоогоор  74- 76.8 хувьтай байгааг Татварын хэлтсээс мэдээлсэн юм.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ