Онцгой байдлынхан энгэрээ мялаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ерөнхийлөгчийн нэрэмжит цэргийн марш тактик-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд ОБЕГ-ын НОБГ, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 28 тамирчин оролцохоор бэлтгэж байна.
Шадар сайдын тушаалаар тэмцээнд бэлтгэж буй тамирчин албан хаагчдыг урамшуулахаар болсон. Тодруулбал ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн аврах багаж хэрэгслийн техникч, дэслэгч Ц.Мөнхцогт, тус ангийн шүхэрчин аврагч, ахлах ахлагч Г.Түмэнбаяр, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Ариунжаргал нарыг “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
ОБЕГ-ын даргын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн сургагч багш, ахмад М.Цогтбаярт хугацааны өмнө хошууч, нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлагч Д.Баясгалан, гал унтраах автомашины жолооч, ахлагч Б.Төгөлдөр, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Ш.Бөхнаран, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Хүрэлчулуун, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Түвшинбаяр, Уул уурхайн аврах ангийн аврагч, ахлагч Ж.Алтангадас, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч О.Бат-Эрдэнэ, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Ч.Болд-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Т.Билгүүтэй нарыг хугацааны өмнө ахлах ахлагч цолоор шагналаа.
Мөн нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч А. Бямбабаяр, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч У.Алтансүх, гал сөнөөгч, дэд ахлагч А.Хас-Эрдэнэ, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Д.Бархас, Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Г.Батхуяг нарын 10 хүнд хугацааны өмнө ахлагч цол олголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан