Эдийн засгийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-02 12:03:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр Монгол Германы хооронд эрх зүйн орчныг боловсронгуй болгох нэгэн алхмыг баталгаажууллаа.  

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгээр "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах" төслийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гарын үсэг зурав.
 

Энэхүү гэрээ нь 2017-2020 онд эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтран гүйцэтгэх ажлуудыг тодорхойлж байгаа юм. УИХ-аар батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн боловсруулалт, хэрэгжилтийг сайжруулах зэрэг ажилд энэхүү төслийн үйл ажиллагаа дэмжлэг үзүүлэх юм гэж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт цохон тэмдэглэлээ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ