Хуримын ордны шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-02 19:21:22

Баянхонгор /МОНЦАМЭ/. Зуны эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдөр Баянхонгор хотод баригдах хуримын ордны шав тавилаа.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нар оролцов.

Хуримын ордонг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 750 сая төгрөгөөр 2017-2018 оны хооронд баригдаж ашиглалтад орно. Их хурлын гишүүд "Энэ эрхэм өргөөндөө гэр бүлээ батлуулах олон олон залуу гэр бүлүүддээ мөнгөн хурим, алтан хуримаа үе уламжлан хийх болтугай" гэх өлзий дэмбэрэлтэй ерөөл өргөж байсан.

Хонгор нутгийн залуусын хүлээлт болоод байсан хуримын ордон ийнхүү Эрдэнэмандал хайрханы өвөрт баригдахаар боллоо. Хуримын ордон цаашид Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт харьяалагдаж үйл ажиллагаа явуулах аж.
                                                                                                                            Б.Мөнхзул


Холбоотой мэдээ