Том оврын модыг шилжүүлэн суулгаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн суманд байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр 3 байрлалд 360 ширхэг том оврын модыг шилжүүлэн суулгаж цуваа цэцэрлэг байгуулах ажил эхэллээ. Аймгийн Засаг даргын Хөгжлийн хөтөч, Мөрөн сумын засаг даргын “Шинэ мөрөн-2” үйл ажиллагааны хөтөлбөрт ногоон байгууламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэний хүрээнд төв зам дагуух газруудад модыг суулгаж байна.
Мөрөн сумын цэцэрлэгт хүрээлэнгүүд, ойн зурваст 9 зүйлийн 6376 ширхэг модлог ургамал, 0.6 га зүлэгжсэн талбай бүхий 25.8 га нийтийн эзэмшлийн ногоон байгууламжтай нь нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээгээр бага байдаг гэнэ. Хөвсгөл аймаг ой модоор нэн баялаг ч аймгийн төв Мөрөн сум эмзэг, үржил шим багатай хөрстэй, хур тунадасны хэмжээ багатай газар нутагт оршиж тоосжилтын хэмжээ хүлцэх хэмжээнээс жил бүр давж байгаа нь иргэдийн ая тухтай амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа хотжилт, барилга байгууламж, асфальтан зам, хүн амын төвлөрөл нь орчны бохирдол, дуу чимээ, стрессийг нэмэгдүүлдэг бол ногоон байгууламж нь хүний ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлдэг учраас “Эрүүл-Ногоон Мөрөн 2017” тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх аяныг Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллагын дунд зарлаад байгаа ажээ.

Б.Гантуяа