Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон В.Оюумаа ажлаа хүлээн авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон В. Оюумаа өнөөдөр ажлаа хүлээн авав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж Монголын хуульчдын холбооноос нэр дэвшин сонгогдсон В.Оюумаа гишүүнд төрийн өндөр албанд томилогдсонд нь баяр хүргээд, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэн батжуулах үйлсэд санаачлагатай ажиллахыг хүсэв.
Мөн тэтгэвэрт гарч буй гавьяат хуульч Б.Сарантуяад шүүх эрх мэдлийн байгууллагад шүүгч хэмээх эрхэм хүндтэй албанд 40 жил хичээл зүтгэл, үр бүтээлтэй ажилласанд нь хүндэтгэл үзүүлж, цаашдынх нь ажил амьдралд амжилт хүссэн юм.
Володягийн Оюумаа нь 1994-1998 МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйн бакалавр,1996-1999 МУИС-ийн Олон Улсын харилцааны дээд сургууль. Англи хэлний хэлмэрч, 1998-1999 МУИС-ийн Хууль зүйн сургууль. Хууль зүйн ухааны магистр, 1999-2000 он МУИС-ийн Дээд сургуулийн сэтгэл судлал, сургалтын онол, арга зүйн багшийн дээд курс, 2008-2009 Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль. Төрийн удирдлагын менежер, 2010 МУИС-д 'Олон улсын хувийн эрх зүйн субьект-Төр түүний өмчийн эрх зүйн байдал” сэдвээр Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
2011-2015 МУИС-ийн Бизнесийн сургууль. Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж бизнесийн удирдлагын бакалавр цолтой төгсөж 1998 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд 17 жил тасралтгүй багшилж байгаад 2007 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Харьцуулсан судалгааны төвийн судлаач, 2007-2010 Ахлах багш, 2010-2012 онд Дэд профессор, 2012-2013 онд Олон улсын эрх зүйн тэнхмийн эрхлэгч, дэд профессор, 2013-2015 онд Олон улсын эрх зүйн тэнхмийн эрхлэгч, профессор, 2015 оноос Нийтийн эрх зүйн тэнхмийн профессор, 2013 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ.
Ж.Батсайхан