Израиль ОХУ-д авсан хориг арга хэмжээнд нэгдэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-29 16:07:57

МОСКВА. /TASS/. ОХУ-тай хамтран ажиллах өөрийн гэсэн систем бидэнд бий бөгөөд ОХУ-д авсан хориг арга хэмжээнд нэгдэх бодолгүй гэж Израилийн Цагаачлал, нэгтгэх яам болон Иерусалимын асуудал хариуцсан сайд Зеэв Элькин “Москвагийн дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дурджээ.

ОХУ-д авсан хориг арга хэмжээнд Израиль нэгдэхээр төлөвлөөгүй бөгөөд ОХУ болон Өрнөдийн орнууд хоорондын мөргөлдөөнд Израиль төвийг сахисан байр сууриас ханддаг гэж Элькин мэдэгдэв.

“ОХУ-тай харилцах өөрийн гэсэн систем Израильд бий. ОХУ-тай санал зөрөлдөөн гарсан тохиолдолд хоёр орны удирдагч хооронд шууд яриа хэлцээ хийх замаар асуудлыг зохицуулахыг бид илүүд үздэг” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ