Мандал сумын аврах, гал унтраах анги авто машинтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-06 11:35:50
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж үүрэгт ажлаа авсан даруйдаа Мандал сумынхаа бүх аж ахуйн нэгж, байгууллагуудаар орж ажил байдалтай нь газар дээр нь биечлэн танилцаж, нэн шаардлагатай байгаа зарим зүйлсээр тусалж дэмжихээ амалсан байна.
Тэрээр явсан мөрөө эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлж эхэллээ. Тухайлбал 5-р сарын 31-ний өдөр Мандал сумын аврах, гал унтраах ангид нэн шаардлагатай байсан төхөөрөмжийг нь гардуулан өглөө. Энэ нь Онцгой байдлын албаны онц аюултай нөхцөл байдалд ажиллахад ашиглагддаг Зил-130 автомашин юм. Уг машины өртөг нь 20 сая төгрөг ажээ.
  Ч.Отгонцэцэг

 
Холбоотой мэдээ