Замын -Үүдийн долоон байцаагчийг шийтгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-07 12:30:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гааль, татварын Замын-Үүд боомт дахь гаалийн байцаагч нарын 36 хүн холбогдсон  авлига, хээл хахуулийн хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр эцэслэн шийдвэрээ гаргалаа.

Шүүх нэг байцаагчийг цагаатгаж, долоон байцаагчид дараах байдлаар хорих ял оноосон байна. Эдгээр хүмүүс нэг хэрэгт буюу нэг удаагийн тохиолдолд бүгд хамрагдаж байгаа юм.

Шүүх хуралдааны шийдвэр

  • Гаалийн байцаагч Б.Ө-д  Эрүүгийн хуулийн тусгай анги /ЭХТА/-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож цагаатгах,

  • Гаалийн байцаагч Б.Ц-д нэмж нэгтгэн гурван сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, зургаан жил зургаан сарын хорих ял /ЭХТА 268.2, 269.1/,

  • Гаалийн байцаагч Т.М-д гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил зургаан сарын хорих ял /ЭХТА268.2/,

  • Гаалийн байцаагч И.Н-т гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жилийн хорих ял /ЭХТА 268.2/,

  • Гаалийн байцаагч М.Э-д нэг сая төгрөгийг эд хөрөнгө хурааж таван жил нэг сарын хорих ял /ЭХТА 268.2/,

  • Гаалийн байцаагч Б.О-т нэмж нэгтгэн гурван сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг хоёр жил хасаж зургаан жил зургаан сарын хорих ял /ЭХТА 268.2, 263.2/

  • Гаалийн байцаагч Н.Б-д нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сарын хорих ял /ЭХТА268.2/

  • Гаалийн байцаагч Д.Н-т гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг нэг жил хасаж, хоёр жил зургаан сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан /ЭХТА263.2/ байна.

Дээрх долоон байцаагчаас гадна зургаан хүнд /ЭХТА 55.1/-д заасныг журамлан 3.5-3.7 жилийн хорих ял оногдуулсан бол үлдсэн 19 хүнд  холбогдох зүйл ангиар /ЭХТА269.2/ нэг жил зургаан сарын хорих ял оногдуулж, ялыг тэнсэн,  нэг  жилийн хугацаагаар хянан харгалзахаар болжээ. Мөн нэг хүнд оногдуулсан нэг жил зургаан сарын хорих ялыг хойшлуулж, нэг хүний үйлдлийг /269.1/ хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ