Ё.Лхагвасүрэн: Амиа алдсан бүсгүйн хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-07 13:35:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хүчирхийлүүлснээс болж 22 настай охин өндөр байшингаас үсэрч амиа алдсан хэргийн талаар тодрууллаа.  ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн ийнхүү ярьж байна.

- 22 настай бүсгүй учир битүүлгээр өндөр байшингаас үсэрч амиа алдсан  мэдээлэл үнэн үү?

-Энэ хэрэг гарсан нь үнэн. Одоо хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн газар шалгаж байгаа.

-Хэрэг хэзээ гарсан бэ?

-Зургадугаар сарын 6-ны өдөр.

-Хаана болсон юм бэ?

-Энэ хэрэг Нийслэлийн Баянгол дүүрэгт гарсан. Харьяаллын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.

-Талийгаач охины үхэл компанийн захиралтай холбоотой гэх мэдээлэл  байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Хэрэг мөрдөн байцаалтын явцад явж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Захиралтай нь холбоотой асуудлын тухайд бол Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаад хариу өгнө байх.

- Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр талийгаач охин хүчингийн хэргийн хохирогч болсноо цагдаад мэдэгдэж, өргөдөл өгчээ. Гэвч өргөдлийг нь яасан нь мэдэгдэхгүй байгаа гэсэн яриа ч байна?

-Талийгаач охины өгсөн өргөдлийг Цагдаагийн газраас шалгаж байгаа. Өргөдлийн талаар ч шалгаж  тодруулна.
 

Ж.Батсайхан

 
Холбоотой мэдээ