Он гарсаар найман иргэн хууль бусаар загас агнасан, худалдсан хэрэгт холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-07 14:54:52
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт оны эхний 6 сарын байдлаар 8 иргэн хууль бусаар загас агнаж, барьж, худалдаалж байгаад баригдаж хуулийн байгууллагаар шалгагдаж 2 иргэн нөхөн төлбөрийн арга хэмжээ авахуулжээ. Иргэд загас барих хориотой үед загас агнах, тор тавих зэрэг тохиолдол нэмэгдсэн учраас аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа гэнэ.
Энэ онд аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар 2600 ширхэг загас агнах зөвшөөрөл олгосон бол тусгай зориулалтаар 320 ширхэг загас бариад буцааж тавих зөвшөөрөл олгожээ. Шишгэд, Дэлгэрмөрөн, Эгийн гол зэргээс тул загасыг бариад усанд тавихыг тусгай зөвшөөрөл гэдэг бөгөөд нэг тул загасыг бариад буцааж тавихад 150 мянган төгрөгийн төлбөр төлдөг ажээ. 
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ